2010-05-07
Домог ба шашин

Шашин нь  эртнээс одоог хүртэл энэ нийгэмд оршин байсаар ирсэн билээ. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө эхэн үеэс л байгалиа таньж мэдэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан нь домог үүсэх нэгэн шалтгаан болж өгсөн юм. Эртний хүмүүсийн сэтгэлгээнд мэдрэхүйн болон оюун ухааны талууд нэгдмэл цогцолбор байдалтай байсны илрэл болох домгийн сэтгэлгээ нь эртний болон эдүгээгийн хүмүүний оюун ухааны нийтлэг бүтцийг тодорхойлох чухал судлагдахуун болно хэмээн К Леви үздэг.   Шашин шүтлэг бол тухайн ард түмний оюун санааны амьдрал, соёл, соёл иргэншлийн онцлогийг нь тодорхойлдог нэг гол элемент юм. Соёл судлалын хүрээнд шашныг судлахад тухайн шашинд чухам юуг шүтээнээ болгож байна гэдэг асуудал нэн тэргүүнд тавигдана. Шүтээнүүдийг хэлбэрээр нь ердийн байгалийн хүчний өмнө бишрэхүй буюу цалиг шүтлэг - фетишизм, шидэт хүчин буй хэмээн бишрэхүй буюу домын шүтээн - маги, овог үндэснийхээ дээд өвгийг адгуус амьтан, ургамал мод, эд юмстай холбон бишрэхүй буюу тотемизм, сүнс сүлд, онгодыг бишрэхүй буюу анимизм, тэнгэр бурхан шүтэх буюу теизм гэж ялгадаг. Шашин нь нийгэм, соёл, домогтой салшгүй холбоотой оршсоор иржээ.

Домог  бол үнэт зүйлсийн хамгийн эртний тогтолцоо юм. Домог нь соёлтой салшгүй холбоотой байдгийн хувьд соёл нь домгоос  бодол ойлголт руу өөрөөр хэлбэл зохиомол болзмол чанараас мэдлэг, хууль руу дэвшин шилжиж ирсэн гэж үздэг билээ. Энэ үүднээс үзвэл орчин үеийн соёлд домог, хуучны шинжтэй бөгөөд түүний үнэт зүйл, эрхэмлэл нь хуучны үлдэгдэлийн утга чанартай юм. Шинжлэх ухаан, иргэншил хөгжихөд домгийн үнэ цэнэ алдагдаж эхэлж домгийн үнэт үйл зохицуулах зүйл нь орчин үеийн нийгэм соёлын бодит байдалд тохирохгүй болж ирдэг.

Одоо үед домог нь бэлэг тэмдгийн сэтгэхүйн арга хэрэгсэлийг буй болгодог бөгөөд орчин үеийн соёлын үнэт зүйлсийг тайлбарладаг. Домгийн үнэт зүйлсэд мэдрэхүй рационоал эх сурвалж нийлмэл хамт байдаг бөгөөд харин хорьдугаар зууны бусад хэрэгсэл ийм байх нь ховор. Уран зөгнөл, уран санаа бол утга санаа, агуулгын үл нийцэх байдлыг амар хялбар аргаар хуулан давах бололцоо олгодог. Учир нь домогт бүх зүйл болзмол бэлэн тэмдгийн чанартай байдаг. Ийм нөхцөлд бие хүний сонголт чиг баримтлал чөлөөтэй байдаг бөгөөд бие хүн мөнөөх болзмол байдлыг ашиглан ухаан нь шашинд ч бараг баймгүй их уян хатан байдалд хүрч чадна. Домог эргэн тойрон буй ертөнцийн үзэгдлийг хүнчлэн үзүүлж хүний ойлгоц төсөөллийн хүрээнд аваачдаг юм. Энэ үндсэн дээр хүний тодорхой мэдрэхүйн чиг баримтлал байж болох бөгөөд энэ нь түүний үйл ажиллагааг журамлан цэгцлэх хамгийн энгийн аргын нэг юм. Эртний бүдүүлэг соёлд, жишээ нь бөөгийн шашинд ийм арга голлох үүрэгтэй. Хөгжингүй соёлд бол иймэрхүү үзэгдэл сэргэлтийн шинжтэй буюу аль нэг архетипийг ялангуяа нийтийн соёл, нийтийн зан байдалд бодьжуулах механизм болдог. XX зуунд хэт томруулах, цалигчлах аргаар нэг үнэт зүйлсийн өсгөгч болгож домогчлолыг ашиглаж байсан байна. Домог үнэт зүйлсийн аль нэг талыг онцлон товойлгож тавих бололцоо олгодог.

Шашин нь домгийн дараагаар ноёрхох болжээ. Шашны гол зүйл энэ нь бурханд суслэх, оюун ухааны хүрэшгүй гайхамшиг, хувилгаан, бурханд итгэх явдал юм. Шашны үнэт зүйл нь ийм байдлаар үүсэн бий болдог. Шашин үндсэндээ хамтын үзэл төлөвшилийг ашигладаг болохоор нягтрал холбоо түүний гол зохицуулга юм. Шашны үнэт зүйлсийг нэг сүсэгтнүүд хүлээж авдаг болохоор шашин юуны өмнө бодит байдал, амьдралын зорилго, хүний мөн чанар сэлтийг нэг янзаар үнэлэх, нягтруулах маягаар үйлчилдэг. Шашин үнэт зүйлсийн зэрэг шатлалыг тогтоож, халдашгүй ариун, ямарч эргэлзээгүй чанарыг бататгаж өгдөг учир тэдгээрийг энгийн энэ замбуулингийн зүйлээс бурхан тэнгэрийн нандин үнэт зүйл гэж “босоо” байдлаар эмхэлэн эрэмбэлдэг байна. Шашны эрхэмлэсэн үнэт зүйлсийн ай сав дотор хүний ёс суртахууныг төгөлдөржүүлэх шаардлага нь утга санаа, утга агуулгын хүчдэлийн талбай буй болох бөгөөд тэр талбайд хүн орохдоо нүгэл хилэнц, шударга ёсны хил хязгаар дотор сонголтоо дэг журамтай болгодог. Энэ нь үнэт зүйл соёлын уламжлалыг хадгалах хандлаг  бий болгох ба улмаар тэр нь нийгмийн тогтвортой байдалд хүргэх иэгэхдээ иргэний үнэт зүйлсийг саатуулан барих талтай юм. Иргэний үнэт зүйлс нилээд болзмол байдаг учир цаг үеийн уур амьсгалаар өөрчлөгдөх, тайлбарлагдах нь хялбар байдаг. Энэ нь шашны нөлөөнөөс аажмаар ангижрах явдлаар илэрдэг.

Домог ба шашны харилцан хамаарал

Хүн төрөхтөний түүхэнд домог шашин хоёр нь салшгүй харилцан хамааралтай оршсоор ирсэн. Домог хүний түүхийн эхэнд байсан баримтыг зүгээр нэг тэмдэглээд өнгөрч болох юм. Гэвч хүний оршин амьдрахад зайлшгүй шаардагдах хүний утга санааны үндсэн хэрэгцээг иш үндэс болгон энэ баримтыг тайлбарлавал илүү үр бүтээлтэй болно. Хүний ийм хэрэгцээнд хүн өөрийгөө орчлон ертөнц лүгээ утга санаа нэгдмэл гэж сэтгэлдээ тусгах эрмэлзэл хамаарна.  Домог ба шашны харилцан хамаарал нь түүхийн янз бүрийн үе шатанд зайлшгүй харилцан хамааралтайгаар хөгжиж иржээ. Энэ нь дараах шинжүүдээс бүрдэнэ.

-  Хүмүүнчлэх буюу бурханчлах үзэл
Аливаа үндэстэн угсаатны домгийн сэтгэлгэнд нийтлэг байдаг зүйл бол бодит байдлыг хүмүүнчилсэн, нийгэмшүүлсэн загвараар төсөөлөх явдал юм. Өөрөөөр хэлбэл домгийн сэтгэлээгээний арга барил, онцлогийг эрдэмтэд олон янзаар тайлбарладаг. Домгийн дүрүүд бол түүхт хүмүүсийг бурханчилсны үр дүнд болсон зохиомж болно хэмээн үздэг байна. Үүний сацуу энэ загварчилсан төсөөллөө “хүнийсгэх” замаар тэнгэр, бурхадын тухай домгийг бүтээсэн ажээ. Домгийн сэтгэлгээний үндсэн гол арга нь хүмүүнчлэхүй зарчимд тулгуурласан гэж үзэж болно. Хүмүүнчлэх хүнийсгэх нь домгийн сэтгэлгээний мэдрэхүйн, төсөөлөхүйн шинжийг,  “хүнийсгэхүйн” нь хийсвэрлэн сэтгэхүйн талуудыг бүрдүүлдэг байна. Иймд домгийн мэтгэлгээг мэдэрхүй, сэтгэхүйн нэгдмэл цогцолбор үзэгдэл гэж үзэх нь зүй зохистой юм.

Домог бол хүн өөрийгөө орчлон ертөнц рүүгээ утга санааны хувьд төрөл нэг гэдэгт бүхлээрээ үндэслэсэн хүний ахуй, ахуй ертөнцийг мэдрэх сэрлийн арга юм. Хүн энд сэтгэхүйн утга санааг юмсын угийн шинж хэмээн хүртэн мэдэрч байгалийн юмс үзэгдлийг амьд амьтан хэмээн үзэж, сэтгэлдээ тусгадаг байна. Хүмүүс амьд тэсэж үлдэхийн тулд тэнд оршиж буй амьдын дундаас хүчирхэг ивээн тэтгэгчийг олох ёстой. Тийм ивээн тэтгэгч нь бурхан гэж үзээд өргөл өргөж, түүнээс айхын сацуу найдлага тавьдаг байжээ. Аймаг бүр өөрийн бурхантай, дор доороо хүндэтгэдэг домгийн амьтантай байжээ.  Нутаг нутгийн бурхад туйлын олон язын шинжтэй боловч  дотоод бүтэц хийгээд хүн, байгаль хоёрын харилцан нөлөөлөх аргаар нилээд нийтлэг байдаг. Овог аймаг бүр өөр өөрийн ариун уг удамтай, түүнийгээ их голдуу зарим адгуус амьтантай адилтгадаг байв. Энэ нь тотейзм гэдэг нэртэй болжээ. Бодитой адгуус амьтан бол хэрхэвч бурхан биш, гэхдээ тотеймийг тодорхой нэг амьтан гэж сэтгэдгийн нэгэн адил тухайн амьтанд тотоем далд хэлбэрээр оршино. Эдгээр тодорхололт учир зүйн хувьд огт нийцэхгүй байгааг нь домгийн сэтгэлгээ дорвитой авч үздэггүй байна.  

- Ертөнцийг танин мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл
Домгийн сэтгэлгээ нь ертөнцийг гэсэн зорилготой бус харин эриний шүтлэгийн зан үйлийн хууулбар хэлбэр болно гэсэн үзлийг Ж.Фрейзер дэвшүүлжээ.(Фрейзер .Ж Золотая ветвь м,1980)  Овгийн байгуулалын загвараар ертөнцийг төсөөлөх гэсэн оролдлоготой домгийн сэтгэлгээ холбоотой гэж зарим эрдэмтэд үздэг. Байаль тэр чигээрээ аварга том овгийн байгуулал мэтээр төсөөлөагдөж, хүн шиг аж амьдралтай, хүсэл тэмүүлэл, зорьсон үйл ажилтай, эрх мэдлийн хувиартай мэт тэр хүмүүст санагдаж байжээ. Сэтгэцийн ийм цогцолборууд нь хүмүүст нийтлэг шинжтэй ажиллагддаг тул төсөөлөхүйг зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Анхны хүй нэгдлийн үед ертөнцийг мэдрэх гэсэн өөр сэрэл байсан бол өөрийн өөдөөс сөрөн эсэргүүцэж буй энэрэлгүй аймшигт хүчний өмнө цөхрөнгөө барж гуниг, цөхрөлд автах байсан бизээ. Өөрийгөө байгалийн нэгэн хэсэг гэж мэдэрч байсан нь хүй нэгдлийн үеийн амьд үлдэх арга нь байсан юм. Тэр нь хүн байгалийн ер бишийн их хүчийг өөртэйгөө төрөл нэг амьд амьтан гэж мэдэрдэг байсан бөгөөд байгалийн хүчийг яаж ийгээд өршөөлтэй болгож, тарнидан аргалж болно бүр зарим үед айлган сүрдүүлж хүртэл болно гэж байжээ. Байгалийг амьд гэх мэдрэмж бол дан ганц домгийн эрин үеийн хүртээл биш орчин үеийн хүн ч гэсэн өөрийн сэтгэл хөдлөлийг байгальд оруулдаг. Орчин үеийн хүн бол хүнээс ангид, бодитой аливаа зүйлээс айхаа больж түүнийг эрхэндээ оруулж сурчээ. Тийм болохоор өнөөдөр ертөнц лүгээ дотоод төрлийн холбоотой гэсэн сэрлийг зөвхөн ахуйд хандах нэг боломж гэж ухаарах болсон

-  Домгийн цалигчлах үзэл
Домгийн сэтгэлгээний харьцангуй төрөлжсөн хэлбэр нь баатарлаг туулсийн зохиомжинд илэрдэг. Хүмүүн төрөлхтөний нийгэмшилийн эхэн үед овог аймгийн нийтлэгийн “хамт олны ухамсар” зонхилох үүрэгтэй байсан. Харин хөгжлийн явцад төрт ёс тогтож, бие хүний ухамсар үйл ажиллагаа харьцангуй бие даасан шинжтэй болсны улмаас домгийн сэтгэлгээний агуулгад нийгэмшсэн хүн буюу “туульсийн баатруудын” үйл ажиллагааны өгүүлэмж зонхилох болжээ. Энэ үеийн домгийн сэтгэлгээ нь уран сайхны зохиомжит хэлбэртэй цогцолбор болсноороо онцлогтой. Баатарлаг туульсийн зохиомжийн үндсэн арга нь “бодьгаль хүмүүсийн дүрд  хүмүүний нийтлэг үнэлэмж, эрхэмлэлүүдийг шингээн домогчлох зарчимд тулгуурладаг. Сав шим ертөнц, хүн байгалийг нэгдмэл шүтэлцээ байдлаар авч үзэж хүний үйл ажиллагаа, оюун ухаан, чадамжийг өргөмжлөн магтах нь баатарлаг туульсийн ертөнцийг үзэхүйн шашин, гүн ухаан, урлагийн хэлбэрүүд нь бие даасан хэлбэртэйгээр үүсэж хөгжсөн байдаг.

- Домгийн төсөөлөн бодохуй
Төсөөлөхүйн ба ургуулан бодохуйн хууулиар ертөнцийг загварчлах домгийн сэтгэлгээний хэлбэр нь логикийн буюу сэтгэхүйн хуулиар хийсвэр ойлголтуудын тусламжтайгаар ёртөнцийг загварчилдаг философийн онол сургаал үүсэх оюуэы соёлын хөрс суурь болдог боловч ердийн у&otil

 
Бичсэн: zoljargal | цаг: 02:13 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax