2010-05-07
Испани мода
16-р зууны дунд үеийн орчим Испани улсын /Испанийн эзэн хаан Карл Ү / улс төрийн нөлөө өсөх явцад Сэргэн мандалт, оюун ухааны шинэчлэлтийн, арга маягийн эсрэг харгислал мэдэгдэхүйц илрэх болжээ. 1540 онд Игнатий Лойлолын үндэслэсэн одонг батласны дараа шинэчлэлийн эсрэг бүлгүүд оюун ухаан, соёлын шинэ бүхнийг устгахыг эрмэлзэх болсон байна. Сэтгэлийн харгислах ухаан болон шашны фанатикууд оюун ухааныг хордуулж, ертөнцийн өөдрөг ухамсрыг аскетизм болгон хувиргадаг болжээ. Аскетизм-гэдэг нь шашны харгис сургаал. Бюргерийн сайн санаа, эрүүл мэдрэмжийг аристократ бурангуй үзлээр түрэх болсон нь Испанийн ордны ёс үүнийг өдөөсөнтэй холбоотой. Энэ ёсыг “Бүх үеийн агуу их церемонч “ Карл Ү-ын үед томъёолсон бөгөөд хөгжлийнхөө дээд туйлдаа хүрч хирээс хэтэрсэн гэдэг. Энэ гажиг санаа Вена, Париж, Лондонг хамаараад зогсоогүй Герман, Италийн тоо томшгүй хааны ордуудаар таржээ. Энэ шинэ мода нь хатуу, дэгжин, явцуу шинжтэй бөгөөд жинхэнэ агуулга нь түүний сүүдэрт нь нуугдсан байв. Бас хувцаслалтын маягт нөлөөлсөн.
Хувцас Испани маягийн эрэгтэй хүний хүрэм гэхэд урд тал нь хүзүү хүртэл битүү, маш бачуу, босоо захтай, ханцуйны дээд тал босоо, жижигхэн хатуу чацархай шиг гэж хэлэхээр байдаг. Энэ мода Голландад их удаан үргэлжилж 30 жилийн дайн хүртэл ноёрхсон. Тэгээд удалгүй ханцуйны манжет бий болсон. Мөн ханцуй нилэнхүйдээ нарийхан, тохойн орчимд хирцээстэй, декорат үүрэг гүйцэтгэдэг. Торгон тирко маягийн буюу биеийг чанга барьсан оймсон өмд хийдэг болсон. /1589 онд оёдлын машин бий болсон / бөгөөд тэр нь Испани эрийн аристократ элегант гадаад төрхийг илтгэдэг байжээ. Дээгүүрээ хоёрдох цамц /куурчиг/ өмсдөг, энэ нь богинохон, голдуу сэвлэг буюу ноосоор хийсэн байдаг. Хожим дэр хэлбэрийн 2 накладакаар сольсон байна. Энэ накладакийг хүрмэндээ хаддаг байжээ. Цамцны элгэн талын хавирганаас хөх хүртэл хөвөн тавьдаг бөгөөд хожим өд хийдэг болжээ. Үсээ богино болгон тайрч, өргөн малгайгаа нарийхан хатуу хилэн тоорцог /береток / юмуу эсвэл торгон шляпа өмсдөг болсон байна. Богинохон торгон цув испани эрийг улам нарийхан болгож шинэчлэлтийн үеийн нэр хүндтэй жанч нөмрөгийг шахан гаргасан байна. Жанч нөмрөгийг зөвхөн Германд зарим эрдэмтэд, албаны хүмүүс өмсдөг болжээ. Испаничууд зүүн талдаа жад зүүдэг болсон. Испани эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдтэйгээ олон талаараа адил төстэй. Тэд бас л мөрөвч бүхий нарийхан ханцуй, өргөн босоо заханд дуртай.Үсээ чөлөөтэй унжуулах зорилгоор шпилек юмуу утсаар босгож тогтоодог байна. Гадагшаа гарахдаа жижиг хатуу малгай өмсөнө. Үнэ ихтэй, голдуу хар өнгийн, чамин чимсэн, битүү гадуур хувцаснууд өмсдөг. Банзал нь урт, газар шүргэсэн, конус хэлбэртэй байдаг, голдуу хатуу эдээр хийнэ. Испанийн ёс суртахуун хүзүү болон хөл /хөлийн ул/ ил гарахыг хатуу цээрлэнэ. Хүзүү, хөлийн улыг гадуур хувцасаар заавал хааж байх ёстой гэж үздэг ажээ. Бээлий, дэвүүр, нусны алчуур нь эмэгтэйчүүдийн гол чимэг. Хүзүү, цээжний чимэг одоо ч байдаг зүйл гэнэ.

Гадаадын улс орон Испани маягийг тэр бүр таашаадаггүй ч өөрийн үндэсний онцлогтоо тохируулан заримыг нь дуурайдаг байжээ. Италичууд гэгээтэй өнгө бүхий хатуу хэлбэрийн үнэтэй материалд дуртай. Немцүүд өөрийн “Гадуур хувцасны дүрэм”, ”Хээнцэр хууль” зэрэг уламжлалыг илүү шүтнэ. Немцүүд олон талын эелдэг зөөлөн өнгө аястай хувцас хэрэглэхийг хичээдэг. Германий хотуудын хувцаслалт хоорондоо ялгагдана. Кельн хотынхон Нюренбергийнхээс өөр байх жишээтэй. Харин Германий хүүхдийн хувцасны мода, жишээ нь: цамцны ханцуй, шаровар, трико зэрэг нь Испанийхтай адил, тэднийг дуурайсан байдаг. Франц бол өөр. Франциска I-ийн үед /1540 он./тэд Испани маяг /мода/ -т нилээн атаархсан байдлаар хандаг / өөрийн гэсэн маяг ,хатуу дэглэм барьдаг / байсан ч удалгүй Испанийг дуурайж эхэлсэн бөгөөд Испани маягийн цамц, трико, гадуур богино цув, дотуур хувцас өмсөх болжээ. Бас үсээ тайруулдаг болж, "Анрикатер" гэж нэрлэн үүнийгээ Генрих IҮ -д зориулсан гэж хүний нэр барьдаг болжээ. Франц хүүхнүүд испани моодыг бүр хэтэртэл нь дуурайдаг болсон гэдэг. Их том өргөн юбка мода болж, эхлээд ташуу хэлбэртэй байснаа дараа нь хонх шиг, сүүлд нь поошиг хэлбэртэй болсон гэдэг. Энэ Испани моодыг Веласкесийн зурсан испани хатадын олон янзын хөрөгнүүдээс харж болох бөгөөд франц авхай нар “vertugalle” (“галльская добродетель”) гоёмсог гэж ухаан алддаг болсон байна. Мөн Генрих III хааны үед шинээр гарч ирсэн “реакция” моданд илүү дурладаг байжээ. Генрих III бол өөрийн гоёлдоо үргэлж шинэ зүйл сэддэг байсан гэдэг. Тэр эхнэрийнхээ үсийг засах, өөрийн хувцасаа крахмалдахдаа онцгой авъяастай мастер байсан. Бас өөрөө маш дэгжин хувцаслаж ойр орчныхондоо гайхуулдаг, 30 гаруй янзын хувцастай, шөнө унтахдаа нүүрэндээ маск зүүж, гартаа бээлий хийдэг байжээ. Испаниас хамгийн их ялгаатай нь францын хаан ордондоо цагаан өнгийн унтлагын цэцэг гаргасан явдал гэнэ. Бас “миньоны” хэмээх цэцэгний хорхойтнууд саарал, бүдэг ногоон өнгийн цэцэгт дуртай байжээ. Мөн өмдний /шароварын / олон төрлийн мода дэлгэрч Европыг бүхэлд нь хамарсан сенсаци тарьж хэдийгээр олны дургүйцэл /1555 онд Генерал Андреасын дургүйцэл/ төрүүлсэн ч удалгүй мода болон үлдсэн бөгөөд Немцийн хаанаас зарц хүртлээ өмсдөг болсон юмсанжээ.
Бичсэн: zoljargal | цаг: 02:57 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax