2010-05-07
Ойрад хувцас
Ойрад авгайн цэгдэг уужны хормойг тойруулан гурван хуруу өргөн эмжиж, дотор талаар нь хоёр хуруу өргөн, долоон өнгийн солонгон тасат татаж, түүний дотор талаар утсан сүлжээ гаргаж шаглан оёдог аж. Ойрадууд голдуу хөх өнгийн бүс бүсэлдэг бөгөөд хүний толгойг тав ороох хэмжээтэй урт байх ёстой гэж үзнэ. Харин тэлээ нь хүний толгойг гурав ороох урттай байвал зохино гэж үзнэ. Ойрад Монголчууд сэвгэрийн (охин) дээл, тэрлэгний гадрыг хөх өнгийн бөсөөр өнгөлж, улаан өнгийн эдээр эмждэг. Мөн Баяд, Дөрвөдийн сэвгэрийн дээл, тэрлэгний каазны (хиаз) өнгө бас өөр өөр байсан ажээ. Чихнийхээ ар биеээр гэзгээ хоёр хэсэг болгон сүлжээд дугтуйд хийж, түүний үзүүрт тохог зүүдэг. Айл гэр болох эр, эм хоёрын гэзгийг нийлүүлж самнадаг байна. Үүнийг охины эх самнана. Бас нөхөр болох залууд охины боодгийг зүүж өгдөг ёс байдаг аж. 

Бичсэн: zoljargal | цаг: 02:53 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax