2010-05-07
Сонирхолтой баримтууд 2


* Жирийн нэг хүн өдөрт дунджаар 6 удаа 00-н өрөө ордог.
* Франц маягаар үнсэлдэхэд 40000 шимэгч хорхой болон 250 төрлийн нян дамжуулалцдаг юм байна.
* Хүний тархи унтаж байхдаа ТВ үзсэнээс илүү идэвхтэй ажиллаж байдаг
* Дэлхий хамгийн баян 3 гэр бүлийн өв хөрөнгө нь 48 ядуу орны бүх баялагтай тэнцүү байна.
* Дэлхий дээр 750 сая насанд хүрсэн хүн жингийн илүүдэлтэй ба 300-aaд сая хүн хэтэрхий тарган байна. Харин дунд сургуулийн насны хүүхдүүдийн 15% нь жингийн илүүдэлтэй буюу дэлхийн хүн амын 20% тарган байна.
* Банк дээрэмдэх хэргийн тал хувь нь Баасан гаригт гардаг.
* АНУ-н нийт хоригдлуудын 55.1% мансууруулах бодисноос болж шоронд орсон байна
* Нохойнд шоколад огт зохидоггүй гэнэ. Тэд идэхэд шууд зүрхэнд нь нөлөөлж мэдрэлийн системийг гэмтээж, үхэх аюултай.
* ZIP code гэдгийн ZIP нь Zoning Improvement Plan гэсэн үг юм
* Хэрвээ хүний биеийн бүх химийн элемэнтүүдийг зарах юм бол 11735 төгрөг болно.
* Дэлхий II дайны үед метал ховор байсан тул Оскарын шагналыг модоор хийдэг байжээ.
* Хэрвээ та матрын аманд зуугдах гэж байгаа бол нүдийг нь цоо хатгах хэрэгтэй юм байна тэгвэл тэр таныг тавьж явуулах болно
* Шүдний эмч нар шүдний сойзыг жорлонгоос дор хаяж 6 алхмын зайтай тавихыг зөвлөж байна. Ингэдэг нь жорлонгын ус ууршиж агаарын замаар шүдний сойзонд очиж наалдахаас сэргийлж байгаа гэнээ.
 
Бичсэн: zoljargal | цаг: 02:38 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax