2010-05-07
Цаг бол алт
Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдэлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны чинь тооцоо хүчингүй болно.
Энэ тохиолдолд та юу хийх вэ? Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэж байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө. Харин ганц ялгаа нь доллор, центийн оронд, хором мөчүүдийг дансанд тань оруулдаг.
Хэрвээ та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ. Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа.
Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдөрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ. Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтайг, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болж үлдэнэ.
Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй баялаг урсана.

Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу.
Нэг САРИЙН үнэ цэнийг та нялх хүүхэд тээж төрүүлсэн эхээс асуу.
Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактораас асуу.
Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу.
Нэг ХОРОМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу.
Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртэй зүүсэн аваргаас асуу.
Эцэст та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр цаг, мөч, хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно. Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа. Харин өнөөдөр бол бидэнд оногдсон үнэт шагнал юм.

Бичсэн: zoljargal | цаг: 02:32 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax