2010-05-07
Шидэт тоогоор өөрийгөө таниарай
Та өөрийн шидэт тоог олохын тулд төрсөн он, cap, өдрөө нэмээд гарсан тоог нь түлхүүрт тааруулан унш. Жишээ нь, 1982 оны нэгдүгээр сарын 18-нд төрсөн бол 1+9+8+2+1+1+8=30 болно. Нэг оронтой тоо болгохын тулд 3+0=3. Ингээд таны тоо гурав.
 
1. Хатуужилтай, уран бүтээлийн авьяастай, бие даасан өөртөө итгэлтэй нэгэн. Харин муу тал нь түрэмгий ааштай, бусадтай найзлах, нийлж хөгжилдөхөөс татгалздаг.
 
2. Ямар ч асуудалд ухаалаг хандаж чаддаг. Хэлсэндээ хүрдэг, боловсон даруу, зантай учир хүмүүс татагдах нь элбэг. Тэдний муу тал нь хэн нэгэнд
дэндүү хатуу ханддагаас насаараа мартахааргүй гомдоох нь бий.
 
3. Тал бүрийн авьяастайгаас гадна сэтгэн бодох, хүч чадал, ухаан бодлоо дайчилж чаддагаас амжилтад хүрдэг. Ганц муу чанар нь хэт захиран тушаах хандлагатай.
 
4. Үнэнч шударга, зарчимч, хичээнгүй. Гэхдээ удаан хөдөлгөөтэй учраас
ажил даалгах хэрэггүй. Мөн хэт хартайгаасаа болж хайртай хүнээ гомдоох нь элбэг.
 
5. Гоц оюун ухаантай нэгэн. Олон талын сонирхолтой. Тэдний муу тал нь яаруу, сандруу, өөртөө тийм ч итгэлтэй бус.
 
6. Юмны эвийг олдог, тайван дөлгөөн, ямар ч юманд сэтгэлээсээ ханддаг. Муу тал нь санхүүгийн тооцоо огт байдаггүйгээс алдагдалд ордог. Хувийн амьдралдаа хэт хангалуун байдгаас цааш тэмүүлэхийг огт боддоггүй.
 
7.Онцгой гойд оюун ухаантай. Сэтгэлийн хөдөлгөөн өндөр учраас бусдыг уярааж чаддаг. Харин муу тал нь юманд хэт бодитоор ханддагаас амархан гутарч, гомддог.
 
8. Эрч хүчтэй, санасандаа хүрдэг. Ажилч хичээнгүй болохоор даалгасан ажлыг сайн хийж гүйцэтгэдэг. Гэхдээ хувиа хичээж, хэт ашиг хардгаас байнга өөрийн талд ашигтайгаар эргүүлэх хандлагатай.
 
9. Ариун шударга, хэзээд бусдад туслах сэтгэлтэй. Бүтээлч, эрч хүчтэй, өөдрөг сэтгэтгэлтэй. Тэд амьдралыг туйлд нь хүртэл цэцэглүүлэхийг хүсдэг. Гэхдээ бусдаас хэтэрхий ихийг хүсдэг.
Бичсэн: zoljargal | цаг: 02:31 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax