2010-05-07
Монголд сайхан амьдрал байна...
Монголд сайхан амьдрал байна...


Манайхан Монголд хаана, ямар ч байгууллагад ажиллахад цалин бага хэмээн чамлангуй ярьцгаадаг. Ийм ч учраас ихэнх залуус маань гадагшаа гарч ажиллах сонирхолтой болжээ. Харийн оронд хараар ч хамаагvй очоод хар ажил хийж сард 500-1000 долларын цалин авахыг мөрөөддөг гэхэд хилсдvvлэг болохгvй. Гэхдээ мэдээж харийн оронд тэд тийм ч сайхан байдаг гэвэл худлаа. Хvний нутагт гэр орноосоо хол санаж гунихарч дээр нь хоол унд агаар орчноосоо эхлээд л таарахгvй зохицохгvй зовно. Элдэв асуудалд санаа зовох юм мундахгvй. Хэдэн цаас цааш нь хийх гэж эрvvл мэндээ ч хоёрдугаарт тавьж зvтгэнэ. Боссынхоо далайсан газар далд орж далласан газар ил гарч хэдэн жил зvтгээд эцэст нь өвчин эмгэгтэй болж бvх насаараа эрvvл мэндээрээ хохироод ирэх нь ч цөөнгvй. Энэ мэт санаснаар болдоггvй хорвоо гээд мацана даа. Vнэндээ ихэнх л залуус маань ээж аавыгаа шатааж эх орондоо дөрөв таван жил сурч дээд мэргэжил эзэмшээд мэргэжлээрээ ажиллаж ч амжилгvй өчнөөн цаг хугацаа мөнгө зарсаныхаа vр дvнг vзэлгvй гадагшаа гараад арилдаг. Хатуухан хэлэхэд очоод шал угааж, хог цэвэрлэж, *цэцэг* тvvж хэрэгцээгээ хангаж хэдэн жил болоод эх орондоо ирнэ дээ. Зарим нь тэр чигээрээ арилах нь ч бий.

Зvтгэж байж хэдэн цаас цуглуулаад эсэн мэнд эх орондоо ирж чадсан бол байр машин дээр нь нэг жижигхэн дэлгvvр эсвэл цайны газар кафе ч юм уу нээгээд л гэдсээ илээд хэвтэнэ дээ. Нэг л их гадаадад байж байгаад ирсэн хvн бас болоогvй бөлтөрнөө. Монгол *мяа* байна, манай тэнд бол янзтай гээд нэг л их сайхан амьдарч байгаад ирсэн мэт бурж өгөхийг нь яана. Vнэндээ бол ОО өрөөнд шахуу толгой хоргодож хамаг л хар бор ажлыг нь морь нохой мэт зvтгэн хийж байгаад ирсэн байж. Энэ бол Монголын өнөөдөр болоод залуусын мөрөөддөг бодит амьдралын нийтлэг дvр зургийн нэгээхэн хэсэг гэж болно. Гэхдээ жаахан хэтрvvлэг хатуухан vг байгааг хэлэх хэрэгтэй байх. Vvнээс гадна гэгээлэг сайхан зvйл ч илvv их байгаа. Гэхдээ сайнаасаа илvvтэй муугаа эхлээд ярьж байх нь хэрэгтэй мэт. Бид сайнаа хэтэрхий их ярих дуртай магтах туйлшрахдаа гарамгай. Энэ бvхнийг энд ингэж нуршихын учир нь гэвэл таарсан уулзсан хvн болгоны залуус бvрийн хоёр хvний нэг нь гадагшаа явлаа, явах гэж байгаа, явмаар байна гэж ярих болсон байна. Монголд амьдрал байхгvй болоод тэд ингэж зугтаж байна уу? Тэгвэл Монгол улсад маань бид өөрсдөө хичээвэл ажиллаж амьдрах сайхан боломжууд хэдийн бий болжээ. Сайн мэргэжилтэний хомсдол хаа сайгvй л нvvрлэж. Бас дээр нь бидний хэлдэгээр хар бор ажлын хvний нөөц бvр байхгvй шахуу болж. Тэгсэн хэрнээ л ажилгvй байна ажил олдохгvй байна гадагшаа л явмаар байна гэх.

Ажилдаа эзэн болоод хийж чадвал өндөр цалин дээр нь амьдрах боломж манайд нээлттэй байна. Ажилд авах гэж чадварлаг хvний эрэлд мордож байгаа маш олон байгууллага компаниуд байна. Манайд 300- 1 сая төгрөгийн цалин амлаж ажилд урьж байгаа газрууд ч их болжээ. Залуусыг хvрээд ир манайд ажил хий, амьдралын чинь баталгааг хангая гэж байна. Тэдэн жил ажиллаад байр машинтай болох боломж олгоё гэх болж. Харин залуус бидний хувьд сайн суралцах хичээж ажиллах л хэрэгтэй байна. Бvгдэээрээ өөртөө итгэлтэй өөдрөг сэтгэлтэй өмнөө тавьсан зорилготой байж улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж хамтдаа хөгжихийг уриалж байна. Залуу хvн ядуу байх гутамшиг биш харин мэдэхгvй чадахгvй байх л гутамшиг! Эцэст нь онцлон хэлэхэд Монголд амьдрал байна байх байхдаа сайхан амьдрал байна! Тэгэхээр бид ирээдvйгээ өөдрөгөөр харж тэмцэх л vлдэж байх шив.
Бичсэн: zoljargal | цаг: 02:05 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax