2010-05-03
Эрчүүд мөхөж, шинэ хүйс үүсэх үү


Сүүлийн үед "Эрчүүд мөхөж" "Шинэ хүйс" үүсэх гэж байгаа тухай сонин хэвлэлүүдээр нийтэлж, олон нийт энэ тал дээр сэтгэл түгших болов. Эрчүүдийн үрийн шингэнд агуулагдах сперматозоидын тоо улам бүр багассаар байна. Үүнтэй холбоотой эр бэлэг эрхтэний хөвчрөл сайжруулдаг эм, нэмэлт тэжээлүүд эмийн сангуудад элбэгшжээ. Тэр бүү хэл, "эр хүйстэн" байхын үндэс болсон эр бэлгийн Ү /игрик/ хромосом нь өөрөө устах аюулд өртөөд байна.

Тэрээр өнөөдөр бүх хромосомын дотроос хэмжээгээрээ хамгийн бага нь шүү дээ. Ү хромосом нь эм X хромосомтойгоо нийлж, үр тогтоож чадахгүйд хүрээд байна. Ү-ээс бүх хромосом нийлэх үедээ хоорондоо хэсэг хэсгээ солилцдог. Ү хромосомд X хромосомынхоос арван хоёр гаруй дахин цөөн, ердөө 90 орчим ген л байдаг. Гэхдээ энэ нь хүний хувьд.

Харин эволюцийн хөгжил нь бусад сүүн тэжээлтнээс бараг 130 сая жилийн өмнө салсан имжийн Ү хромосом нь өчүүхэн жижиг хэмжээтэй. Имжийн эр хромосомын эр хүйсний шинж чанарыг агуулсан гол SRY ген нь хүний ийм гентэй бараг адил! Энэ хэсгээс бусад имжийн Ү хромосомд байсан бүрдэл хэсгүүд нь аль хэдийнэ устаж, тасраад алга болсон. Эр генээ хадгалахын тулд бусад хромосомтой нийлдэггүй эр бэлгийн эсийн төлсөн үнэ цэнэ энэ.

Эрт дээр үед, байгальд "эр хүйс" бий болохоос өмнө буюу хоёр эсрэг хүйс салан тусгаарлаагүй байх үед Ү хромосом нь одоогийн X хромосомтой бүх талаараа төстэй байсан. Учир нь, энэ хоёр хромосом нь энгийн хос аутосомоос (бэлгийн хромосомоос бусад бүх хромосомыг ингэж нэрлэдэг) үүссэн гэж эрдэмтэд үздэг юм билээ. Гэтэл нэг удаа тэр үеийн Ү хромосомын төгсгөл дээр "эр хүйсний гол хэсэг болох SRY ген үүссэн байна. Хэсэг хугацааны дараа энэ хэсэгт өөр бусад "эр" генүүд нэмэгдэж нэгджээ (бусад эр ген нь эхний генийг санамсаргүй хуулбарлах замаар юмуу генетикийн бусад үйл явцын дүнд үүссэн байж болох талтай).

Ийнхүү Ү хромосомын "эр болох" явц нэг үзүүрээсээ нөгөө үзүүрээ чиглэн аажим явагдаж эхэлжээ. Гэхдээ Н хромосом нь өнөөг хүртэл нөгөө үзүүрээ хүртэл гүйцэд "эр болж" амжаагүй л байна. Ү хромосомын хоёр талын олон ген нь X хромосомын зохих генүүдтэй адилхан хэвээрээ байгаа. Одоогийн байдлаар ердөө 56 ийм адил төстэй генийг олж илрүүлээд байгаа нь, X хромосомд 1000 гаруй адилгүй, хос бус ген байгааг илтгэж байна. Гэтэл бэлгийн бус аливаа энгийн хос хромосомын (аутосомын) хоёулангийнх нь бүх ген нь хос хосоороо адил байдаг байна.

Ү, X хромосомуудын хоорондын асар их ялгаа яаж бий болсон бэ гэвэл, юуны түрүүнд, ү хромосом нь хөгжлийн явцад өөрийн "үхмэл", хэрэггүй хэсгүүдийг аажмаар гээсээр байгаад, эдүгээ X хромосомоос зургаа дахин богино болжээ. "Эр ген" SRY-г анх бий болох үеэс л Ү хромосом ийнхүү авралгүй жижгэрч эхэлсэн. Палеонтологичдын нотолж байгаагаар, энэ үйл явц дэлхий дээр динозавр бий болохоос өмнө, 300 орчим сая жилийн тэртээгээс явагдаж эхэлжээ. Энэ тоо нь Ү хромосом ямар хурдтай өөрийн генүүдийг гээснийг бүдүүвчлэн барагцаалах боломж олгож байна.

Өнөөдөр X хромосом нь 1100 орчим гентэй бөгөөд энэ нь Ү хромосомыг бодвол генээ байжээ. Ү, X хоёр хромосом нь нийтлэг гаралтайн Ү хромосом нь анхандаа мөн л 1100 орчим гентэй байжээ. 300 сая жил өнгөрөхөд тэднээс ердөө 90 орчим ген л үлджээ. Ингэхээр 300 сая жилийн дотор 1000 гаруй ген буюу нэг сая жилд дунджаар 3.5 ген устаж байсан болж таарах нь. Ген багасч, цөөрөх үйл явц өнөөдөр ч гэсэн тасралтгүй үргэлжилсээр байгаа болохоор, өнөөгийн Ү хромосомын үлдсэн бүх 90 ген 25 сая жилийн дараа бүгд устаж алга болох нь гэсэн эвгүй дүгнэлт эрхгүй гарч байгаа юм. 25 сая жил гэдэг хүний насаар тооцвол маш урт хугацаа тул орчин үеийн эрчүүдэд санаа зовох асуудалгүй.

Гэвч "цэвэр онолын" хувьд "хэрэв Ү хромосом устаад алга болчихвол юу болох вэ гэсэн асуудал сонирхол татаж байгаа юм. Эрчүүд (тэдэнтэй хамт бэлгийн үржил ч гэсэн) байгалийн хөгжлийн тайзнаас бүр мөсөн алга болох юм гэж үү. Ү хромосом ирээдүйд гарцаагүй алга болох тухай сэдвийг шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллүүдэд хангалттай хөндөж байгаа боловч "дараа нь юу болох бол" гэсэн зүй ёсны асуултад хариулт өгөхгүй байна. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаан энэ асуултын хариултыг мэдэж байгаа бөгөөд энэхүү хариулт нь зарим талаар асуултаасаа илүү сонирхолтой байгаа юм.

Ү хромосомын ер бусын адал явдал нь түүнийг алга болсноос хойш ч гэсэн үргэлжилж байх нь байна. Эрдэмтэд үүнийг саяхан, хүйсийн ялгаа нь хүнийхтэй адил Х-Х, Х-Ү гэсэн хос хромосомоор тодорхойлогдож байдаг үржил бүхий жимсний ялааны Ү хромосомыг судалснаар олж мэджээ. Америкийн эрдэмтэн Карвальо, Кларк нарын явуулсан энэхүү гарамгай судалгаа нь ("Science" боть 370 2005) нэн сонирхолтой зүйлийг илрүүлжээ.

Энэ ялааны Псевдообскур төрлийнх нь одоогийн Ү хромосом нь эдгээр ялаануудын эрт дээр үеийн "жинхэнэ" Ү хромосомтой ураг төрлийн ямар ч хамааралгүй болж таарав! Энэ төрлийн ялаануудын генийг тайлсан судалгааны дүнг ашиглан америкийн эрдэмтэд дээрх жимсний ялааны эртний "жинхэнэ" Ү хромосомын "эр" генүүд хаашаа алга болсныг судлаад, тэдгээр нь энгийн хромосомуудын (аутосомуудын) дотор бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн байхыг олжээ. Тэгвэл Псевдообскурийн шинэ Ү хромосом нь хаанаас гараад ирсэн юм бол. Энэ нь маш дээр үед эртний "жинхэнэ" Ү хромосом нь бүрэн устаж алга болсны дараа, ганцаардаж үлдсэн X хромосомд нийлж, түүний нөгөө нэг хос нь болсон жирийн хромосом буюу аутосом ажээ.
Бичсэн: zoljargal | цаг: 12:39 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax