2010-05-03
И-мэйлээр бизнесийн харилцааг явуулах соёлын тухай
Эх сурвалж : Ном хэвлэлээс
Интернэт хvн төрөлхтний амьдралд олон дэвшил, өөрчлөлтийг бий болгосны нэг нь хvмvvсийн хоорондын харилцаанд хамгийн гол байр суурийг эзэлж байсан аман ярианы харилцааны ач холбогдлыг бvдэгрvvлэн, бичгийн харилцааг өргөн дэлгэрvvлсэн явдал юм. Интернэт дэх бичгийн харилцаа гэдгээр имэйл, чат, мессенжер гэх зэрэг онлайн харилцааг хэлсэн агаад эдгээр нь өнөөдөр ажил хэргийн ертөнцөд харилцааны хамгийн чухал хэрэглvvр болсон билээ. Эдийн засгийн асар хурдацтай хөдөлгөөний энэ эрин vед имэйл болон бусад онлайн харилцаа нь бизнесийн харилцааны орон зай, цаг хугацаанаас vл хамаарах, vр ашигтай, найдвартай, хялбар хэрэглvvр болж чадаж байна. Имэйлийг бизнесийн харилцаанд төдийгvй хувийн харилцаанд ч өргөнөөр хэрэглэж байгаа билээ. Яагаад энэ имэйл гэгч зvйл ийм их хэрэгцээтэй болчихвоо? Яагаад утас, факс байж байхад заавал имэйлээр харилцах хэрэгтэй гэж? Гэтэл утсаар ярилцсан яриаг имэйл шиг эмх цэгцтэй байлгах, vр дvнг хянаж, хэмжихэд хамаагvй төвөгтэй байдаг ажээ. Бодоод vзэхэд, имэйлд бичиж болох текстийн хэмжээ, санаагаа зөв илэрхийлэх боломж, Subject буюу гарчиг, мөн харилцаж байгаа хоёр хvнээс гадна бусад талуудыг оролцуулж болох боломж гэхчлэн бусад харилцааны хэрэгслvvдэд байдаггүй олон давуу тал имэйлд байна. Мэдээжийн хэрэг утсаар ярьсан яриаг бичиж авч болдог. Гэхдээ олон хvмvvст зэрэг, хурдан хугацаанд мэдээлэл хvргэх боломжгvйн дээр имэйл бичиж илгээхэд зарцуулах цаг, хөдөлмөрөөс хавьгvй их цаг, хөдөлмөр шаардагддаг билээ. Имайл бичихэд хэлэх гэж буй зvйлээ сайтар бодож, дахин хянаж vзээд, зөв илэрхийлэн илгээх боломж хангалттай байдаг. Хэдийгээр факсаар ч бас сайн боловсруулсан албан бичгийг илгээж болох боловч имэйлтэй харьцуулахад маш хязгаарлагдмал боломжтой юм.

Ажил хэргийн хvрээнд имэйлээр харилцахдаа бид өөрсдөө ч анзааралгvйгээр маш олон алдааг гаргадаг байна. Юуны өмнө бизнесийн харилцаанд vнэгvй, олон нийтэд зориулсан имэйлийг хэрэглэдэггvй, Жишээлбэл бид yahoo.com, hotmail.com, gmail.com гэх мэт хувийн хэрэглээний vнэгvй имэйлээ хувийн харилцаандаа ч, бизнесийн харилцаандаа ч холиод хэрэглээд явдаг. Гэтэл ийм хаягаар харилцаад байгаа тохиолдолд таны харилцаж буй бизнесийн тvншид vл итгэх сэтгэл төрдөг ажээ. Энэ хvн ер нь ажил хэрэг яриад байгаа хvн мөн vv, миний хамтран ажиллах гээд байгаа компанид ажилладаг нь vнэн vv гэх зэргээр эргэлздэг байна. Цаашлаад vл хvндэтгэсэн, ажил хэрэгч бус байдлаар хандаж байгаагийн илрэл гэж vзэхэд хvрдэг. Интернэтийн ертөнцөд ажил хэрэгч хvмvvс болоод компаниуд өөрийнхөө бизнесийн брэнд нэрээр домайн нэрээ бvртгvvлж, тvvн дээрээ имэйл хаяг авч ажил хэргээ явуулдаг. Тухайгбал Microsoft корпорац www.microsoft.com домайн нэртэй, бvх ажилтнууд нь AjiltniiNer@microsoft.com имэил хаягаар харилцдаг. Тэдний нэг ч ажил хэрэг vvнээс өөр хаяг, имэйлээр явагддаггvй. Монголд бол Датаком www.datacom.mn домайн нэр, AjiltniiNer@datacom.mn имэйл хаягтай, Мобиком корпорац www.mobicom.mn домайн нэр, имэйл нь AjiltniiNer@mobicom.mn хаягтай байх жишээтэй.

Олны танил компаниуд голдуу зах зээлд танил болчихсон брэнд нэрээрээ домайн нэр бvртгvvлэх хандлагатай байдаг байна. Бид имэйл хаяг авахдаа багын нэр, товчилсон нэр эсвэл ямар нэгэн содон чамин нэрээр авах дуртай билээ. Гэтэл энэ сонирхол маань ажил хэргийн харилцаанд бол бас л алдаа юм. baagii@XYZ.mn гэсэн имэйл хаяг авч ажил хэргийн харилцаанд ашиглах нь маш зохисгvй. Болж өгвөл өөрийнхөө албан ёсны нэрээр, жишээ нь, Ьаt@ХVZ.mn гэсэн хаяг авах хэрэгтэй байдаг. Өөр нэгэн тvгээмэл алдаа гардаг нь байгууллагынхаа домайн нэр дээр өөрийнхөө нэрээр имэйл хаягаа зөв авсан атлаа бизнесийн тvншдээ имэйл илгээхдээ бvтэн нэр, албан тушаал, хаяг, утас зэрэг зайлшгvй шаардлагатай мэдээллийг агуулалгvй илгээдэг явдал. Аливаа вэб имэйлийн vйлчилгээ болон имэйлийн стандарт програмуудад signature буюу нэрийн хуудсын мэдээллийг имэйлд автоматаар оруулан илгээх тохиргоо бий. Энэ тохиргоог ашиглаад дээрхи шаардлагатай мэдээллvvдийг имэйлдээ оруулан илгээх ёстой юм.
Жишээ нь: Еrdene ВАТ Мarketing Manager, ХVZ LLC National IT Park, Ulaanbaatar Моngolia
Теl: (976)11-333333. Fах: (976]11-333333
Email:Ьаt@ХVZ.mn, Web:www.XYZ.mn
Таны бизнесийн тvнш имэйл хvлээн авахдаа ХVZ компанийн ажилтан, Маркетингийн менежер Эрдэнийн Бат гэдэг хvнтэй харилцаж байна гэдэг мэдээллийг авч, тантай харилцах итгэл vнэмшилтэй болох юм. Ийм сэтгэгдэл нь эргээд ажил хэргийн харилцаа амжилттай явагдах, харилцан хvндэтгэсэн уур амьсгалыг бий болгоход маш чухал нөлөө vзvvлдэг. Имэйл хаяг, бусад шаардлагатай мэдээллvvдээс гадна имэйл бичсэн арга барил, найруулга, vг vсгийн алдаа, санаагаа тодорхой, vнэн зөв илэрхийлсэн байдал гээд тухайн имэйл бичиж буй хvнээс өөрөөс нь бvрэн шалтгаалах нэлээд зvйлс бий. Танд тус болох үүднээс ажил хэргийн имэйл бичихэд тань хэрэг болох хамгийн энгийн хэдэн зөвлөгөөг энд дурдая.
- Subject буюу захидлын товч утгыг агуулсан гарчгийг зөв өгөх хэрэгтэй. Бид имэйлийн гарчгийг нэг их тоолгvйгээр "Нi’’, "Неllо". "From Mongolia" гэх мэтээр санаандаа орсон vгийг бичиж, эсвэл хоосон орхиод илгээчихдэг. Гэтэл захидал хvлээн авч байгаа хvн өдөрт хэдэн арав магадгvй хэдэн зуугаар нь захидал хvлээн авч байдаг тул ач холбогдолгvй гарчигтай захидлыг уншилгvй өнгөрөөчих, хэрэггvй захиа байна гэж vзээд устгах магадлал маш өндөр vvнээс гадна гарчигаа буруу өгснөөс болоод хvлээн авч буй имэйлийн програм спам гэж ойлгон имэйл хайрцагт нэвтрvvлэхгvй хаах нөхцөлд ч орж болзошгvй. Ийм тааламжгvй тохиолдлоос зайлсхийхийн тулд ямар агуулгатай имэйл бичиж буйгаа гарчгийн хэсэгт товчхон бичиж өгөх хэрэгтэй юм. Жишээ нь "Тuesday meeting arrangement’’ эсвэл "Муagmar garigiin uulzaltiin tov " гэх мэт.
- Ажил хэргийн имэйлийг "Сайн байна уу?" гэсэн vгээр эхэлдэггvй. Монголчууд захиа бичихдээ энэ эхлэлийг нийтлэг хэрэглэдэг боловч энэ нь хувийн захидалд илvvтэй хэрэглэгддэг, ойр дотнын хvндээ хандсан хэллэгт тооцогддог. Тиймээс "0'driin mend!" "Таnii amriig erey!", гадаад хэлээр бичиж буй бол тухайн хэл дээр бизнесийн имэйл бичих ёсыг дагаж бичих нь зvйтэй. -Имэйлээ төгсгөхдөө "Вayartai Ваt’’ гэх мэтээр төгсгөж болохгvй. Ажил хэргийн имэйлийн төгсгөлд заавал нэрээ бичиж, гарын vсгээ оруулах ёстой. Хэд хэдэн имэйл харилцан бичиж, танил болсны дараа гарын vсэг оруулалгvйгээр имэйл илгээж болох юм. Мөн "Нundetgesen", "Меndchilsen’’ гэх ээрэг тодотголыг заавал оруулж өгнө.
- Захианы эхлэл төгсгөл нь хаа байгаа нь мэдэгдэхгvйгээр vргэлжлvvлэн бичдэг нь бидний гаргадаг хамгийн бvдvvлэг алдаануудын нэг жишээ юм. Бичиж буй санаагаа аль болох товч бөгөөд тодорхой илэрхийлнэ. Имэйл хэтэрхий урт, нуршуу байвал хvлээн авагч тэр бvр бvгдийг анхаарч уншихгvй байх талтай. Тиймээс таныг санаагаа бvрэн илэрхийлэхэд тань имэйл хэтэрхий нуршуу болохоор байвал хэд хэдэн имэйлд салгаж бичин илэрхийлэх, эсвэл тусад нь файл болгон боловсруулаад хавсарган илгээх аргуудыг хэрэглээрэй.
- Имэйлээ илгээхийн өмнө vг vгсгийн алдааг сайтар нягтлан шалгана. Вэб имэйлийн vйлчилгээнvvд болон имэйл програмуудад Англи. Герман зэрэг тvгээмэл хэл дээр бичсэн имэйлийн алдааг шалгаж засдаг програм байдаг. Эцэст нь ажил хэргийн имэйл харилцаанд баримтлах энэхvv энгийн зарчмуудаа нэгтгэвэл:
1. Өөрийн байгууллагын домайн нэр дээр имэйл хаягтай байх
2. Албан ёсны нэрээрээ имэйл хаягаа авах
3. Signature буюу гарын vсэг хэрэглэх
4. Subject буюу гарчгийг зөв тодорхой өгөх
5. Имэйлийн эхлэл төгсгөлийг ажил хэрэгч байдлаар бичих
6.Vг vсэг, дvрмийн алдаагvй байх
7.Санаагаа товч, тодорхой, зөв найруулгатай бичих
Ингээд та бизнестээ имэйл харилцааг зөв, ажил хэрэгч ашиглаж чадвал vр дvнг нь тун удахгvй хvртэх болно.
Бичсэн: zoljargal | цаг: 12:38 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax